"Мууг сайн, сайныг муу гэж нэрлэгчид,
Харанхуйг гэрэл, гэрлийг харанхуйгаар солигчид,
Гашууныг амттай, амттайг гашуунаар орлуулагчид гаслантай яа!
Өөрийнхөө нүдэнд мэргэн болж, өөрсдийнхөө бодолд ухаалаг байгчид гаслантай яа!
Дарс уухдаа баатар, хатуу архи найруулахдаа зоригтой байгчид гаслантай яа!
Хахуулиас болж нүгэлтнийг зөвтгөж, шударга хүмүүсийн зөв байдлыг зайлуулагчид гаслантай яа!"
(Библиэс)

Их Эзэн Есүс Христийн нэр дээр та бүхний амар амгаланг эрж байна. Дэлхий даяар хөлөөрөө толгой, толгойгоороо хөл хийж яваа энэ цагт нар зүүнээс мандаж баруунд жаргадгийн адил хөдлөшгүй үнэн ганхашгүй найдвар байдгийг тунхаглан мэндчилье!
Имманүэл Чуулган нь элэг зүрхнээсээ уяатай Монгол газар нутаг, үндэстнээ гэсэн гал халуун сэтгэлт Христитгэлт хамт олон юм.
Бид алдаа зөрчлийг өрөөлөөс биш өөрсдөөсөө эхлэн хувь хүн, гэр бүл, сургууль соёл, ажил төрөл дээрээ Ариун судар болох Библийн Үгийг мөрдөж, Бүтээгч Эзэндээ мөргөж, буруу зөрүү бүхэнтэй буцалтгүйгээр тэмцэж , Төрийн түшээд нарынхаа төлөө залбирч байдаг юм.
Даяарчлалын энэ сүүлчийн эринд бид авах гээхийн ухаанаар эх орноо барьж байгуулалцаж, цаашилбал бусад үндэстэн, улс гүрнүүдэд хүртэл үлгэр дууриалал, тус дэм болон "биеэр" бага боловч бэлчээр томтой Монголын төлөө сэтгэл зүрхэндээ шатаж явна.
Бид бүхэнтэй нэг санаа, нэгэн үзүүрт сэтгэлтэй та бүхэнд оройн дээд Эзэний өршөөл энэрлээр дүүрэн байх ерөөлийг өргөн өргөн дэвшүүлье.
Санаа оноо, ажил хэрэг байвал бидэнтэй холбоо бариарай.
Аврагч агаад Эзэн Есүс Христийн гандашгүй сүр жавланг магтан дуулмуй.
Гал овогтой Ж. Чинзориг
Имманүэл Чуулганы үндэслэгч |